Г.Батхүү: Тээврийн сүлжээг хөгжүүлэх асар том орон зай байна

-Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай, Евро-Азийг холбосон хамгийн дөт төмөр замын болон авто замын сүлжээг байгуулах өргөн бололцоотой, улстөрийн хувьд харьцангуй тогтвортой зэрэг хүчин зүйлс нь транзит тээврийг хөгжүүлэх нэн зохимжтой гэдгийг харуулж байна. Бага хурлын үр дүнгээс гарах санал дүгнэлт нь цаашид бүс нутгийн дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх, Европ Азийг холбосон сүлжээ байгуулах ажилд түлхэж үзүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Монгол Улсын тээврийн талаархи төрийн бодлого, түүний хаэрэгжилтийн төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Монгол Улсын хувьд 2012 оны тээврийн статистикийг 2000 оныхтой харьцуулахад ачаа эргэлт тав дахин, зорчигч тээвэр 3.4 дахин өсчээ. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 718.7 сая зорчигч тээврийн үйлчилгээ авч, 53.3 сая тонн ачааг тээвэрлэжээ. Манай улс олон улсын тээврийн 18 гэрээ конвенци, есөн протоколд нэгдсэн байдаг аж. Манай улс далайд гарцгүй, хоёрхон хөрш оронтойн хувьд агаарын тээвэр болон далайн тээвэр чухал ач хбологдолтойд тооцогддог. Энэ талаар олон улсын далайн болон агаарын тээврийн гэрээ конвенцид Монгол улс хэдийнэ нэгдэж, өдгөө далайд гэхэд л Монгол Улсын далбаатай хэд хэдэн хөлөг онгоц үйлчилж байгааг дурьдлаа. Монгол Улсын нийт төмөр замын урт 1815 км бөгөөд ачаа эргэлтийн 90 хувь, зорчигч тээврийн 40 хувийг төмөр замаар тээвэрлэдэг байна. Одоогийн байдлаар 2008-2020 оны мастер төлөвлөгөө, 2008-2016 оны автозамын салбарыг хөгжүүлэх үндэсний хөгжлийн цогц бодлого, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын дагуу тээврийн салбарыг хөгжүүлж байгаа. Цаашдаа төмөр замын тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, уул урхайн бүтээгдэхүүний экспортыг хөнгөвлөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тээврийн салбарын бүс нутаг дахь сүлжээ чухал үүрэгтэй аж.
6
Үдээс хойш бага хуралд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Бүс нутгийн тээвэрт Монгол Улсын оролцоо” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
-Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, 2-2.5 дахин их урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэж байна. Япон, БНСУ болон БНХАУ-ын зүүн эрэг орчим аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Европын улсуудтай хийх худалдааны ихэнх хувь нь энэ бүс нутагт ноогдож байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүүн эргийн боомтуудын ачаалал ихэсч байгаа ч усан замын гарцын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаа тухай дурьдагдах боллоо. Эдийн засгийн өсөлтийг хангахад худалдааны эргэлт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ази, Европын хоорондын худалдааны эргэлтийг түргэвчлэхэд газрын тээвэр онцгой ач холбогдолтой. Иймээс ч Европын холбооны зарим улс газрын тээврийг хөгжүүлэх чиглэлээр Ази, Европын транзит орнуудаас гаргаж буй санал санаачлагыг ихээхэн дэмжиж хамтран ажиллаж байгаа юм. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байгаагийн хамгийн дөт замнал нь манай улсаар дамжин өнгөрч байна.
6
Өнөөдөр ОХУ-ын Алтай, Сибирь, Алс Дорнод, Монгол Улс, БНАСАУ, Япон, Төв болон Зүүн хойд Хятадыг холбосон тээврийн сүлжээг хөгжүүлэх асар том орон зай байна. Тиймээс Төв Азийн орнуудыг зүүн хойд Азитай, ОХУ-ын Сибирийн бүсийг БНХАУ-тай дэд бүтцээр холбох талаар хөгжлийн бодлогоо нэгтгэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх бүс нутгийн тээврийн бүтцийг байгуулах санал дэвшүүлэх нь цаг хугацааны болоод бодит шаардлага болсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна гэлээ.
5
УИХ-ын даргын захирамжаар энэ оны долдугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авто тээвэр, агаарын тээвэр, авто зам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн сүлжээ, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын сүлжээ, нефть, хийн хоолойн сүлжээ, логистик сүлжээний судалгааг хийсэн байна. Ажлын хэсэг Төрөөс дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар баримтлах бодлого, холбогдох хуулийн төслийг боловсруулан энэ намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих үүрэг хүлээжээ. Бага хуралд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн нэгдүгээр дэд Ерөнхийлөгч В.Н.Морозов “Монголын дамжин өнгөрөх тээврийн боломж, хөгжлийн ирээдүй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун “Хятад-Монголын дамжин өнгөрөх тээврийн өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдэвт илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүлсэн юм.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ