90 мянган иенийн тэтгэлэг гардуулав
Японы улсын иргэн Я.Маэда 2011оноос УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт санал болгож, Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн сурагч А.Цогт-Очир хүүд сар бүр ойролцоогоор 50.000 иений тэтгэмж үзүүлэхээр болжээ. Түүнд өнөөдөр 18 сарын тэтгэлэг болох 90 мянган иен /ойролцоогоор1.6 сая төгрөг/-ийн Я.Маэда сангийн тэтгэлгийг Д.Ганхуяг гишүүн гардуулан өгсөн байна.
А.Цогт-Очир хүү энэхүү тэтгэлгийг их, дээд сургуульд элсэн ортлоо авах аж. Тэрбээр өдгөө 11 дүгээр ангид суралцдаг ба эмээ, 2 дүүгийнхээ хамт амьдардаг юм байна.
Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн ахлагчаар ажилласан өнгөрсөн 8 жилийн хугацаанд Баянзүрх, Налайх дүүргийн олон хүүхэд, залуус Японы их, дээд сургуульд суралцан, мэргэжил дээшлүүлэхээр явсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ