ТОП-20 индекс 409 нэгжээр буурлаа
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн эхний арилжаагаар нийт 28 компанийн 49411 ширхэг хувьцаа арилжигджээ. Нийтдээ 109 хэлцэл хийгдэж, 44 сая 500 мянга 281 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
Өнөөдөр ТОП-20 индекс 15020.69 нэгж болж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийнхаас 409.41 нэгжээр буюу 2.65 хувиар буурчээ. Энэ өдөр таван ХК-ийн ханш өсөлттэй байсан бол мөн таван компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, “Атар-Өргөө”ХК 15 хувь, “Газар сүлжмэл”ХК 15 хувь, “Монгол нэхмэл”ХК 15 хувиар тус тус өсчээ. Харин “Их барилга”ХК 10 хувь, “АПУ” 6.71, “Э-Тарнс Ложистик” ХК 6.69 хувиар буурсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ