АНУ, Германтай тохиролцов

Тус гэрээ ирэх 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэхээр болжээ. Ажилглагчдын үзэж буйгаар хоёр тал ийнхүү тохиролцож чадсан нь Германы төлөөлөгчдийн Вашингтонд хийсэн айлчлалын үр дүн нь эерэг гарсантай холбоотой гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын зөвлөх Кристоф Хойсген тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын Аюулгүй байдлын агентлагийн зөвлөх Сьюзан Райс, Үндэсний тагнуулын агентлагийн дарга Жеймс Клеппер нартай Вашингтонд нууц уулзалт хийсэн байна. АНУ-ын тагнуулын алба Ангела Меркелийн утасны яриаг 2002 оноос хойш чагнаж байсан гэх баримт мэдээллийн улмаас Герман, АНУ-ын хооронд таагүй байдал үүсээд байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ