Уэлл Смит эхнэрийнхээ дурсамжтай бүхнээс сална
Эхнэрийнхээ хууралтаас болж салах өргөдлөө өгөөд байгаа холливудын алдарт жүжигчин Уэлл Смит Нью Йорк хотноо байрлах харшаа дуудлага худалдаанд оруулахаар болсон гэнэ. Энэхүү харшаа хуримынхаа15 жилийн ойд зориулан 2010 онд 55 мянган ам.доллараар худалдан авч байжээ.
Мөн тэрбээр эхнэртэйгээ хослуулан авсан Тоёота маркийн автомашин болон "Зиёо" гэх уран зургийн галлерейг зарахаар болсон гэнэ. Жүжигчин энэхүү үйлдлээ “түүнийг мартах хамгийн амархан арга” гэж тайлбарласан байна. Уэлл Смитийн эхнэр Лондон хотод байрлах эгчийнхээ гэрт байгаа аж. Харин Жаден Смит, Занна Смит нар аавтайгаа Лас Вегас хотод байрлах харшдаа амьдарч байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ