Р.Батгэрэл: Үйлдвэржилтийн талаар бодлогын баримт алга
“Монголын үйлдвэрлэгчид нэгдэж чаддаггүй, нэгдсэн бодлогогүйгээс хөгжиж чадахгүй байгаа” гэж “Монголын үйлдвэржилт хөгжлийн төв”-ийн захирал Р.Батгэрэл хэлж байна. Уг нь харъяа яам, МҮХАҮТ-аас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болоод бусад асуудлыг хариуцах ёстой ч ажлаа доривтой хийхгүй байгаа талаар тэрээр өнөөдөр үйлдвэрлэгчидтэй уулзахдаа хөндөн ярьсан юм. Энэ үеэр “Монголын үйлдвэржилт хөгжлийн төв”-ийн захирал Р.Батгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
7
-Үйлдвэрлэгчдийн хувьд тулгамдаад байгаа гол асуудал нь юу байна вэ?
-Манайх бодлогын баримт бичгээ гаргаж чадахгүй байна. Үйлдвэржилтийн талаар бодлогын баримт бичиг, эрх зүйн орчинг одоо болтол гаргаж чадаагүй байна. Энэ л асуудал.
7
-Үйлдвэрлэгчдийг яамнаас тодорхой дэмжихгүй байна гэлээ. Та бүхэнд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Төр засгаас ч, хувийн хэвшлээс ч үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж олон жил ярилаа. Бодитой хөгжөөд байгаа юм алга. Яаж бодитой хөгжүүлэх вэ гэхээр үйлдвэрийн бодлогын баримт бичгийг үнэн зөв гаргая. Тиймдээ ч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх санхүүгийн механизмийг үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч гаргая гэсэн зорилготой uildverjilt.mn гэсэн сайтайг нээгээд дэргэд нь “Үйлдвэр хөгжлийг төв” ТББ байгуулаад ажиллаж байна.
6
- Дэвшилтэт тоног төхөөрөмж гэдэг үйлдвэрлэгчидэд хамгийн чухал. Ямар нөхцлөөр оруулж ирэх саналтай байгаа вэ?
-Бид нар өөрсдөө тоног төхөөрөмжөө импортоор оруулж ирэх бүрэн бололцоотой. Гадаадын экспортыг дэмжих байгууллага байна. Хамгийн гол нь үйлдвэр эрхлэгчид нэгсэн санаа бодолтой байх нь чухал.
Жишээ нь, арьс ширний салбарт үйлдвэрээс хоцрогдож байгаагийн давуу тал гарч болно. Шинэ технологи их бий болсон. Арьс ширний үйлдвэр дээр хамгийн чухал нь ус цэвэршүүлэх байгууламж. Дэлхийн түвшиний чанар хангалттай болсон. Усаа дахин ашигладаг болсон байна.
6
-Тоног төхөөрөмжийг дотооддоо хийж чадна гэж үйлдвэрлэгч хэлж байна. Дотооддоо хийх бололцоотой байхад гаднаас авах шаардлага бий гэж үү?
-Тэр бүрхэг асуудал. Тоног төхөөрөмжийг дотооддоо хийж чадна гэдгийг сайн мэдэхгүй л байна. чадвар нь одоохондоо хаана байгаа юм мэдэхгүй.
8
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ