Аймгийн төвийг орон сууцжуулахад Чингис бондоос 5-6 тэрбум төгрөг гаргана
Шинэчлэлийн Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт “Шинэчилж шийдье 222” уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад 21 аймгийн Засаг дарга, аймгийн орлогч дарга нар хүрэлцэн ирж, “Аймгийн төв бүрийг хот болгоё” сэдвийн дор мэдээлэл хийж, санал солилцлоо. Нийт 21 аймаг тус бүр өнгөрсөн жил орчмын хугацаанд хийж бүтээсэн, шинэ шинэлэг бүхнээ ярина гэвэл хугацаа их орно хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж, онцлон Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Төв аймгуудыг бүтээн байгуулалтаа танилцуулахыг хүссэн юм.
das
Сүхбаатар аймгийн орлогч дарга н.Мөнхжаргал хэлэхдээ “Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын хувьд төв талбайгаасаа эхлэн хот төлөвлөлтийн ажлыг хийж, хотыг тойрсон 7,8 км зам дагуу нарны зайн гэрэлтүүлэг байршуулсан. 180 айлын орон сууц, хаус хороолол, нийтийн орон сууц зэргийг барьж ашиглалтад оруулж байна. Иргэдийн амьжиргааны түвшинд тохирсон хөнгөлттэй зээлд хамрагдах замаар орон сууцжуулж, ижилхэн хашаанууд барьж өгч худалдаж байна. Уг хашаанууд нь цахилагааны шугамтай, дотроо худагтай, анхны үнэ нь 1-3 сая төгрөгийн үнэтэй байсан бол дэд бүтэц орсноор 20 сая хүртэлх төгрөгөөр үнэлэгдэх болсон. 250 айлын хаус хороолол барихаас одоогоор 64 мкв 3 өрөө бүхий 50 айлын орон сууцыг бэлэн болгоод байна” гэлээ.
dA
Төв аймгийн Засаг дарга н.Баярбат “Төв аймгийн хувь их онцлогтой. Нийслэл хотыг тойрсон байрлалтай, алслагдсман сумын иргэд аймгийн төвд үргэлж ирээд байх боломж хомс байдаг. Бид ажлаа аваад хамгийн түрүүнд буюу өнгөрсөн өвөл Иргэний танхимыг барьсан. Өвөл байшин барьж болдог гэдгийг хуруулахыг зорьсон. Мөн энэ төвдөө иргэд маан хаанаас ч холбогдож үгээ хэлэх боломжийг хангах зорилгоор 7027-1111 гэсэн дугаартай тусгай утсыг ажлуулж байгаа. Хуучин иргэн дүүргийн байрын хоёр давхарт ажиллаж, чирэгдэлтэй байсан.
DS
Сүхбаатар аймгаас туршлага судалж, жишиг хороолол бий болгохдоо аймгийн МСҮТ-ийн оюутнуудаар хашаануудыг ижил загвар хийц, өнгө будагтай болгосон. Жишүиг хороолол нь цэвэрлэх байгууламжтай, худалдаа үйлчилгээний төвтэй байна. Хашаан доторх барилгуудыг жигд байхаар тооцож, 4 янзын загвар барилга бариад байна. Мөн хуучин барилга байгууламжийг засварлаж, шал нь цөмөрсөн спортын төвийг аймгийн кино театр болгон өөрчилсөн, энэ оны сүүлд ашиглалтад орно. Манай аймагт хийгдэж буй шинэлэг ажил гэвэл өнгөрөгч нэгдүгээр сард ноосон утас ээрэх үйлдвэрийг байгуулсан. Баянцогт суманд ноос угаах үйлдвэр ажиллаж байгаа. Угаасан ноосоо аймгийн төвд авчирч, ноосон утас ээрэх үйлдвэрт авчирснаар манай аймаг даавуу үйлдвэрлэх боломж бүрдсэн” гэв.
A
Баянхонгор аймгийн Засаг дарга н. Жаргалсайхан “Манай аймаг олон шинэлэг зүйл хийж байгаагаас хэдхэнийг онцолж байна. Иргэн бүрт хүрч ажиллахын тулд “Өрхтэй харилцах дэвтэр” бий болгосон. Энэхүү дэвтэрт иргэдийн зүгээс төрийн үйлчилгээг авахад үүссэн хүндрэл, эргэн шийдсэн байдлыг бичдэг. Мөн эргээд иргэдтэй, өрхтэй хариуцлагын асуудлыг ярьж болох давуу талтай болсон. Аймгийн төвийг хот болгоход чиглэсэн иргэдийн ая тухтай амьдралыг хангаж, хаусжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн. Одоогоор 520 айлын орон сууц ашиглалталд оруулахаар ажиллаж байна. Гол нь барилгын материалын үйлдвлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр түүхий эдийн үнэ буурч, хямд өртөгөөр орон сууц барих боломжтой болсон”хэмээн онцолж байв.
D
Уулзалтад оролцсон аймгуудын Засаг дарга нар ажлаа танилцуулсаны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аймгууд их олон хийж байгаа. Маш сайн ажиллаж байгаа цөөн хэдэн аймгийг төлөөлөл болгон танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт төсөвтэй холбоотой асуудлуудаа ерөнхийдөө ярьсан байгаа. Ирэх онд аймгийн төвд орон сууц барихад зориулж, Чингис бондын мөнгөнөөс 5-6 тэрбум төгрөгийг өгөхөө би өмнө хэлж байсан. Тиймээс аймгуудын засаг дарга нар иргэдийн ая тухтай амьдралыг хангасан, дэд бүтцийн шийдсэн орон сууцны хороолол, хаусууд барих төсөв төлөвлөгөгөө энэ сард багтаан гаргах хэрэгтэй. Сүхбаатар аймагт 16 давхар байшин барьсан байна лээ. Өндөр байшин барьж уралдах хэрэггүй. Гол нь иргэдийн амьдралд тохирсон, амьжиргааний түвшинд нийцсэн боломжийн үнэтэй, хөнгөлөлтэй зээлд хамрагдаж болохуйц орон сууцаар хангахыг чухалчлах хэрэгтэй” хэмээн өгүүлснээр энэ удаагийн “Шинэчилж шийдье 222” уулзалт өндөрлөлөө.
DA
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ