Зарим газраар цасан шуурга шуурна
Өнөөдөр говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын талаар 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр болон говийн нутгийн баруун хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн байлаа. Харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ