Сноуденд орогнол олгохоос татгалзав
Германы улс төр, нийгмийн 50 гаруй зүтгэлтэн Сноуденд орогнол өгөхийг Засгийн газраасаа шаардсан байна. Гэвч Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Стеффен Сейберт “АНУ-ын тагнуулын хэргийг задруулагч Эдвард Сноуденыг Германд орогнуулахгүй, Атлантын далайг дамнасан харилцаа Германд маш чухал” гэж мэдэгджээ.
Сейберт Холбооны Засгийн газрын ээлжит хэвлэлийн бага хурал дээр “Манай орны Засгийн газар энэ байр сууриа өөрчлөхгүй. Канцлер Меркелийн Засгийн газар иргэдийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байгаа боловч Атлантын далайг дамнасан харилцаа нь Германы аюулгүй байдал болон холбоотны ашиг сонирхолд чухал ач холбогдолтой” гэжээ. Германы дотоод хэргийн яамны төлөөлөгч “Хэрэв нууцаар чагнасан хэргийг шалгах комисс байгуулбал Москвад Сноуденээс зарим зүйлийг асуух боломжтой” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ