Сирийн энхийн хэлэлцээ дахиад л хойшлов
Женев хотноо өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөөд байсан Сирийн энхийн хэлэлцээ хойшилсон талаар НҮБ-Арабын лигт тус улсыг төлөөлөн суугаа элчин сайд Лахдар Брахими мэдээллээ. Энхийн хэлэлцээг энэ ондоо багтааж хийхээр мэдэгдэж байгаа ч тодорхой он сар товлоогүй байгаа гэнэ.
Брахими энэхүү мэдэгдлийг АНУ, ОХУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Сирийн сөргөлдөгч талуудын дипломатчидтай уулзсаныхаа дараа хийсэн гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулахаар гурван сарын турш бэлтгэж байгаа бөгөөд уулзалт хэлэлцээнд хэн хэн оролцох, ямар асуудлуудын талаар авч хэлэлцэх зэрэг нь нэлээд маргаантай байгаа аж. Үүнээс гадна Сирийн сөргөлдөгч талуудын нэг нь буюу босогчид Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг огцорсны дараа энхийн хэлэлцээрийн ширээнд сууна хэмээх шаардлага тавьснаас болж хэлэлцээ хойшлогдсон байх магадлалтай гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ