С.Отгонбаяр В.И.Арминтай хуйвалдаж “Транс банк”-ийг дүүдээ авч өгсөн үү?
Гэмт хэргийн мөрөөр орсон сэтгүүлч юу эсийг үзэх билээ.“Оюуны ундраа”-гийн гэх буюу одоогийн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон түүний нөхдийн элдэв булхай будлианыг онгичиж явтал хэд хэдэн хачирхалтай баримт гараад ирэв.Швейцарийн иргэн В.И.Армин “Оюуны ундраа”-д Транс банкны 51 хувийн эзэмшлээ худалдсан нь хууль бус байлаа.Тэгтэл хашир “Бэлэг” болгож өгчихөөд Монголоос оргон зайлсан юм.Оргосон шалтгаан Монголд нэлээд ноцтой хэргийн эзэн болж байсантай холбоотой нь сүүлийн үед улам тодорч байна.Тэрбээр Оросын иргэн Новожиловтой хамтран мөнгө угааж байжээ.Харамсалтай нь 2009-2011 оны уг хэргийг манай хууль хяналтынхан огт шалгаагүй аж.Шалгахгүй байх нь харин эрх мэдэлтнүүдэд унацтай “бизнес” болсон болов уу.
6
Хэдхэн хоногийн өмнө В.И.Армины өмгөөлөгч Р.Батрагчаа “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан байлаа.Урьд нь “Оюуны ундраа” групп, В.И.Армин нарын талаар хэвлэлүүд олон ноцтой баримт дэлгэсэн тул сэтгүүлчид энэ хуралд уралдан очжээ.Гэвч Р.Батрагчаагийн оронд Багануурын дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал, нягтлан бодогч хоёр нь ирж огт өөр асуудлаар мэдээлэл хийв.Сэтгүүлчид мэл гайхаж хоцорчээ.Гэхдээ гайхаад сүйд болохоор юм бас үгүй аж.С.Отгонбаяр нар В.Армины Монголд байхдаа үйлдсэн хэргүүд болон оргон зайлсан явдлыг хаацайлах, түүний дээрх “Бэлэг”-ийг авахаар Монгол банктай зарга үүсгэсэн илт луйврын шинжтэй үйлдлүүдээ далдлахыг л хүссэн нь зарим баримтуудаас илэрхий болж байна.
6
Үнэхээр В.И.Армин гэгч нь Транс банкны 51 хувийн эзэмшлээ “Оюуны ундраа”-д бэлгэлэсэн юм бол яагаад бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх цаг хугацаандаа бэлэглэгч, бэлэг хүлээн авагч талууд хамт байсангүй вэ. Уг нь аль ч гэрээ хэлцэлд гарын үүсэг зурахад харилцагч талуудын гол төлөөллүүд нэг дор цугалж, баяр ёслолын байдалтайгаар цаасан дээр ёсчилж, мутраа дурайтал татдаг бус уу.Тэгээд зураг хөргөө татуулан оргилуун дарс амсан, сайн сайхныг ерөөцгөөдөгсөн.Гэтэл ийм гоё юм болоогүй байв.“2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр энэхүү гэрээг байгуулав” гэсэн яг тэр өдөр В.И.Армин нь Швейцарьт ч юм уу, дэлхийн хаа нэгтээ тэнэж явсан байна.Харин “Бэлэг” хүлээн авагч буюу С.Отгонбаярын дүү, одоо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сууж буй С.Амарсайхан нар нь Монголдоо л тоос манаргаж байжээ.Гэрээ хийсэн гээд байгаа өдөр нь С.Амарсайхан, Р.Батрагчаа хоёр лав “Буянт ухаа” хилийн боомтоор В.И.Армин руугаа хил давж яваагүй аж.В.И.Армин ч энэ өдөр Монголд ирээгүй.Тэгэхээр тэд В.И.Арминаас бэлэг хүлээн авч, гэрээнд гарынхаа үсгийг зурах “ёслол”-д оролцоогүй, ийм арга хэмжээ ер болоогүй гэсэн үг юм.
6
Монгол банк тэдний энэхүү гайхалтай гэрээг хүлээн зөвшөөрсөнгүй.Яаж ч зөвшөөрөх билээ.Тэгж лайгаа эдлэхгүйгээ Монгол банкныхан мэдэхтэйгээ аж.Тэгтэл “Оюуны ундраа”-гийн эзэд Монгол банканд “гомдож” Захиргааны хэргийн шүүхэд хандав.Шүүх дээр хэд хэдэн хачирхалтай зүйл сөхөгдсөний гол нь дээрх гарын үсэг зурах “ёслол”-д гэрээлэгч талууд огт уулзалдаагүй явдал байлаа.Мөн В.И.Армины өмгөөлөгч гэх Р.Батрагчаа нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд харшилсан үйлдэлтэй этгээд болох нь тогтоогдов.Шинэ хуульд “Өмгөөлөгч нь багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд.Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг цалинтай хавсран эрхлэхийг хориглоно” гэжээ.Гэтэл тэр В.И.Армины “Инфрастракчер” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна.Тэндээс мань хүн хоёр сая төгрөгийн цалинтай гэж байгаа.Тэрбээр 2010 оны 3 дугаар сарын 17-нд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ.
6
Мөн бас нэг сонин зүйл гэвэл дээрх гэрээ гэгчийнх нь хуулбар дээр Монгол банк тамгаа дарчихсан байх юм.Эх хувь нь хаана байгаа вэ гэж асуухаар хариулах хүн олдсонгүй.Энэ мэдээж, хулхи гэрээнийх нь хуудуутай явдлуудын нэг биз.
6
Ер нь ингэхэд Р.Батрагчаа гэгч хэн бэ.Тэр өөрийгөө Солийн Данзангийн зээнцэр гэдэг. С.Отгонбаярын сайд байхдаа Онцгой байдлын ерөнхий газраас идэж уусан хэрэгт холбогдож 4 жилийн ял сонсоход “маш сайн” өмгөөлж, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулснаараа ихэд бахархдаг юм билээ. Шүүх гэж тэр цагт чухам юу л байлаа даа.За энэ ч яахав, нэгэнт дүүрч дүнхийсэн асуудал болов уу.Харин 2010 оны 7 дугаар сард Р.Батрагчаа нь ёс зүйн алдаа гарган Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хорооны хурлаар тоосоо гөвүүлж байжээ.Гэхдээ танил талын хүчээр нэг муу эрхээ хасуулчихалгүйшүү салж байж.Товчдоо иймэрхүү л эр аж.С.Отгонбаяр, С.Амарсайхан нарын луйврыг тэр чадан ядан хаацайлах гэж оролцож байж дээ, хөөрхий.
6
Эх сурвалж: Zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ