Унгарын Батлан хамгаалахын сайд өнөөдрөөс манай улсад айлчилна
Монгол улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар Бүгд найрамдах Унгар улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде тэргүүтэй албаны хүмүүс өнөөдрөөс Монгол улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
БНУУ-ын Батлан хамгаалахын сайд нь гэргий Моника Сайлай болон албаны хүмүүсийн хамтаар гурван хоног айлчлах юм. Айлчлалын хүрээнд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БНУУ-ын Батлан хамгаалахын сайд Чаба Хенде нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол улс, БНУУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Мөн зочид Бүх цэргийн их хар сүлдний өргөөгөөр зочилж, хүндэтгэл үзүүлж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ