"Ард түмэн-Хаан" форумаар хариуцлагын талаар ярилцана

img

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва харъяа агентлагийн удирдлагуудтай хамтран Төрийн ордоны Г танхимд "Ард түмэн-Хаан" үндэсний форумын талаар мэдээлэл хийлээ. Соелын төв өргөөнд маргааш 09.00 цагт эхлэх энэхүү форумаар монголын хөгжил дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчээр шийдвжрлэх арга замыг хэлэлцэх аж.

Энэ жил уг форумыг "сахилга, хариуцлага" гэсэн уриан дор зохион байгуулах бөгөөд үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн гол суурь болгон хэлэлцэх аж. Сахилга, хариуцлагатай байснаар хүн өөрийнхөө, гэр бүлийнхээ, байгууллага хамт олныхоо, улс эх орныхоо өмнөөс асуудалд ханддаг болно. Мөн хууль бус, нийтийн ашиг сонирхолд харшилсан үйлдэл хийхээм татгалзах, ёс суртахууны үүргээ биелүүлэх чадвар ч өндөр болно хэмээн Шадар сайд Д.Тэрбишдагва өгүүлж байлаа.

Хэлэлцүүлэгт Шадар сайдын мэдлийн агентлагууд болох “Стандартчилал хэмжил зүйн газар”, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”, “Улсын бүртгэлийн ерөнхий газар” "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар", "Худалдан авах ажиллагааны газар", "Онцгой байдлын ерөнхий газар", УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Байнгын хорооны  дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцох юм байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-11-06
ajiglagch:
ajiglagch 182.160.39.4 1 минутын өмнө um xiigeechee,end tend tenej mongol ulsaa shorootoi xutgaj eldveer xeluulj ,doromjluulj baixaar.1921 onoos odoog xurtelx tuux ,tuux bish um bol oligtoixon um xiigeereedee ta nar.yalanguya odoogiin ah xan.eeljit bus chuulgan xurtel zarlaad shiiddex estoi asuudlaa ch shiidej chadaxgui ene malnuudiig xaraxaar mongold er n eruul saruul xun ulden um uu gej bododgdox um.baabar axiig ene toond oruulaad yaxav.
2013-11-06