Төсвийн зардлаар 2904 хүнийг гадаадад аялуулжээ
Манай төсвийн зардал томорсоор байна. 2000 онд нийт төсвийн зарлага 430 тэрбум байсан бол энэ онд 7.4 их наяд төгрөг болсон байна. Бараа үйлчилгээний зардал 2000 оныхоос ес дахин өссөн бөгөөд эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урсгал зардал найм дахин, хурал зөвлөлгөөн 15.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тэгвэл 2008-2012 онд төсвийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын нийт 20677 ажилтан, албан хаагчдад 13.475 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Үүнээс гадна 2904 хүнийг гадаадад аялуулахад 1.8 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Үүнээс зөвхөн 2012 онд улсын төсвөөс урамшууллын зардалд 4759 хүнд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд 4.7 тэрбум төгрөгийг олгохоор төсөвт суулгажээ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ