Нөлөө бүхий бизнесмэнүүдийг Билл Гейтс тэргүүллээ

img

  Энэ оны нөлөө бүхий бизнесмэнүүдийн рейтингийг Билл Гейтс(Microsoft) , Ларри Пейж (Google), Сергей Брин, Марк Цукерберг (Facebook) нар тэргүүлжээ. Эдгээр хүмүүс эдийн засгийн урсгалыг хянаж, дэлхийд нөлөөлөх шийдвэр гаргадаг.

Өнөөдөр албан тушаалаа өгөх гэж байгаа Нью-Йорк хотын мээр Майкл Блумберг дөрөвдүгээр бичигдсэн байна. Тавдугаарт Softbank интернэт компанийн ерөнхий захирал Масайсон Сан оржээ.

“Форбс” рейтингийг гаргахдаа хөрөнгийн хэмжээг чухалчилдаггүй аж. Нөлөө бүхий бизнесмэнүүдийн ихэнх нь Америкт ажиллаж, амьдардаг байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ