Хятадын Коммунист намын байранд дэлбэрэлт болов
Хятадын хойд хэсэгт байрлалтай Шааньси мужийн Таиюань хотын Коммунист намын байранд таван удаа дараалан дэлбэрэлт болж нэг хүн амиа алдсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн уршгаар найман хүн шархдаж, хоёр машин шатжээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, холбогдох сэжигтэн олдоогүй байгаа бөгөөд гар аргаар хийсэн бөмбөгүүдийг намын байрны цэцгийн мандлуудын дор нууцсан байжээ. Албаны хүмүүсийн зүгээс энэхүү хэрэг явдлын талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт мөн Бээжингийн төв талбайд автомашин дэлбэрч, таван хүний амиа алдсан. Энэ хэргийг цагдаа нар уйгаруудын үйлдсэн террорист халдлага гэж үзээд байгаа билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ