Ч.Сайханбилэг: Сайд нар “11-11 төв”, “ТҮЦ” машиныг маш их сонирхсон

img

Их Британийн нийслэл Лондон хотноо өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ний өдрүүдэд "Нээлттэй засаглалын түншлэл" сэдвийн дор сайд нарын түвшний уулзалт болсон аж. Энэхүү уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон талаарх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө. Дээрх уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

 6

Хоёр жилийн өмнө найман орны санаачлагаар зохион байгуулагдаж байсан "Нээлттэй засаглалын түншлэл" сайд нарын уулзалт жил ирэх тусам хүрээгээ тэлсээр энэ жил 61 улс бүрэлдэхүүнд нь багтсан байна. Хамгийн сүүлд буюу сая болж өнгөрсөн уулзалтаар Монгол Улс эгнээнд нь элссэн. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар нээлттэй засаглалыг хөгжүүлэх чиглэлд хийх ажлаа танилцуулжээ. Үүнд төрийн үйлчилгээг нээлттэй болгох, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг шуурхай болгох зэрэг 30 гаруй үйл ажиллагааны хөтөлбөр багтсан юм байна. Мөн улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа шилдэг туршлагуудаасаа 7 минутад багтаан илтгэдэг аж.  Монгол Улсын хувьд Засгийн газрын нүд чих болж ажиллах ёстой 11-11 төвийн үйл ажиллагаа, төрийн цахим машинуудын тухай танилцуулсан байна. Улс орнууд дээрх төвийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлүүдийг маш их сонихож, нэмэлт материалуудыг сураглаж байсан.

6

Шинэчлэлийн Засгийн газар цаашид Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ, хэлэлцээрийг ард түмэндээ нээлттэйгээр мэдээлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүх хөрөнгө оруулалтыг ард түмэндээ нээлттэй болгох зорилгоор "Шилэн данс" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн "Шилэн тендэр" хөтөлбөр буюу авлига хамгийн их цэцэглүүлж байна гэх шүүмжлэлийн бай болж буй тендэрийг нээлттэй болгож, иргэдэд ил тод болгох аж. Үүний тулд тодорхой технологийн шинэчлэлүүдийг хийж, хэрэгжүүлэх бөгөөд ирэх онд болох Вьетнамд болох сайд нарын дараагийн уулзалтаар “Монгол Улс од болсон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа танилцуулна” хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг онцоллоо.

6

Мөн Лондонгийн уулзалтын үеэр Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой дэлхийн томоохон компаниудын т төлөөлөлтэй бизнес уулзалт хийж, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна. Түүнчлэн Лондон хотын захирагч, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Гадаадын банкуудын холбооны удирдлагууд, Гадаад хэргийн төрийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд зэрэг холбогдох албаныхантай ажил хэргийн уулзалт хийж, хэвлэл мэдээллийн SNBS сувгийн шууд нэвтрүүлэгт оролцсон аж.

 6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ