Ц.Нямдорж: 10 хүнд зориулсан хууль баталж болохгүй
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2014 оны төсвийн болон Төрийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар танилцуулсны дараа Ц.Нямдорж гишүүн горимын санал гаргасан юм. Тэрбээр “УИХ-ын Тамгын газрын нэг хэлтэс болох 10 хүрэхгүй хүнтэй албанд зориулж хууль батлах гэж байгаад гайхаж байна. Судалгаа, шинжилгээний албанд зориулсан Төрийн албаны эрх зүйн байдлын тухай хууль батлах юм бол байнгын хороод бүрийн ажлын хэсгүүд бүгд тус бүртээ хуультай болох нь ээ. Хуулийг ингэж үнэгүйдүүлж болохгүй.
Энэ асуудлаар УИХ-ын даргатай ярьж байгаад хэлэлцэх эсэхийг шийдье” хэмээн хойшлуулах санал гаргасан юм. Мөн А.Тлейхан гишүүн “Ирэх оны төсвийн төсөл дээр ажлын хэсгүүдийн дүгнэлт гараагүй байна. Тиймээс хойшлуулъя” гэсэн санал гаргав. Горимын саналаар санал хураахад Ц.Нямдорж гишүүнийх дэмжигдэж, А.Тлейхан гишүүнийх “унасан” юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ