Нью-Йорк хотын даргаар Билл де Блазио сонгогдлоо

img

АНУ-ын Нью-Йорк хотын даргын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Билл де Блазио ялалт байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Хэдийгээр сонгуулийн албан ёсны дүн гараагүй байгаа ч гэсэн Билл де Блазио Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жо Лотагаас 40 хувиар илүү санал авсан аж.

Хуучин хотын дарга Майкл Блумбергийн орыг Билл де Блазио эзэлж, Нью Йоркийн хотын шинэ дарга боллоо. Харин Нью Жерси мужийн амбан захирагчаар Крис Кристи улиран сонгогдож, тамгаа гардан авсан байна. Крис Кристиныг хэвлэл мэдээллийнхэн Обамагийн халааг авах магадлалтай гэж дүгнэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ