Д.Ганхуяг: Гэрээнүүд хийгдэх тусам Тавантолгойн үнэ цэнэ нэмэгдэнэ

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Бичил уурхайчид буюу нинжа нарын тоо 100 мянгад хүрээд байгаа. Тэдний хууль эрх зүйн орчинг хэрхэх вэ?

.

Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа:

-Иргэд, орон нутаг, төрийн байгууллагынхантай энэ асуудлаар уулзсан. Ингээд хууль бусаар ашигт малтмал олоборлох үйл ажиллагааг төрөөс дэмжихгүй, хязгаарлана гэдэг заалт оруулж өгсөн. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулаад, амьдралын шаардлагаар хувиараа ашигт малтмал  олборлож байгаа иргэдийн хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох талаар хэлэлцэж байна.  Хоорондоо хоршоод албан ёсны бүртгэлтэй болчихвол нутгийн иргэд ашигт малтмалаа олборлохдоо хуулийн дагуу ажиллана.

.

УИХ-ын Д.Батцогт:

-Стратегийн салбарыг байлгаж байна уу? Царцаасан байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ? Монгол орон баялаг ихтэй ч бүх үүцээ задлах бус, ирээдүй хойчдоо үлдээх, нөөцлөх асуудал баримт бичигт туссан уу?

-Намын бүлгүүд баримт бичиг дээр ажиллаж, санал ирүүлсэн. Нэг бүрчлэн саналуудыг авч хэлэлцлээ. Стратегийн ач холбогдол бүхий ордыг бид нэр томъёоллоор нь ярилцсан.  Ингээд энэ нэр томъёо нь сөрөг үр дагавар авчирна гэж үзлээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал  гэсэн нэр томъёог хассан.  Тус тусын хуулин дээр заагаад явъя гэж байгаа.  Энэ бодлого 2025 он хүртэл үргэлжлэх бодлого. Бид хойч үедээ ашигт малтмалаа нөөцлөх үлдээхээр заалт оруулж өгсөн.  Манай улсын газар нутгийн 17 хувь нь тусгай хамгаалалттай, 27 хувь нь тусгай хэрэгцээний  газар нутаг юм. Урт нэртэй хуулийн хүрээнд нь зарим хэсгийг тусгай хамгаалалтад авсан байгаа. Нийт нутгийн 70 хувь нь байгалиараа хадгалагдаж байгаа.

.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хэр зэрэг өрсөлдөх чадвартай бодлогын бичиг баримт гаргаж байна вэ? Хөрөнгө оруулагч нарт энэ бодлого маш тодорхой байх ёстой.  Хөрөнгө оруулалтыг татах чадвартай юу? Хэр тогтвортой байх вэ?

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого бол нийгэмд хүлээлттэй байгаа. Бодлогын баримт бичгийн хамгийн гол асуудал бол уул уурхайн салбарын тогтвортой байдлыг яаж бэхжүүлэх вэ гэдэг дээр зорьж байна. Асуудлыг тодорхой оруулж өгөх тухай яригдсан. Өнөөдөр хэдэн улстөрчид хууль баталчихдаг, гэтэл энэ нь амьдрал дээр зөрчилддөг.  “Эрдэс баялгийн салбарт урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулахаар татварын орчны талаар аливаа шийдвэрийг гаргахдаа судалгаа шинжилгээнд суурилж, талуудын  хууль ёсны эрх ашгийг хохироохгүй, харилцан хүндэтгэнэ” гэсэн заалт нэмж оруулсан. Мөн бие даасан бодлогын зөвлөлтэй байхаар заасан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх үйл ажиллагааг үе шаттайгаар бэлтгэнэ.

.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Энэ баримт бичиг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа. Төмөр замын талаар баримтлах бодлогыг эдийн засгийн бодлоготой уялдуулна. Монгол Улсын экспортыг аль боомтоор гаргах вэ гэдгийг гаргасан. Үнэт цаасны тухай хуулийг шинэчлэн найруулсан. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмшдэг. Гэхдээ хөрөнгийн бирж дээр бүртгэгдээгүй байгаа. Бүртгэх ажиллагааг яаравчлуулж байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-той  холбоотой УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н үр дүнг нэмэгдүүлэхээр ярьж байна. Цахилгаан станц барихаар бондын хөрөнгөөс 520 сая ам.доллар гаргуулсан. Төмөр замын асуудал 2014 онд шийдэгдэнэ. Хоёр гол боомтыг ашиглалтад оруулна. Гашуун сухайтын боомтод 400 сая төгрөгийн бондын хөрөнгөөс зарцуулахаар болж байна. Ерөнхий сайдыг Хятад айлчлах үеэр Тавантолгойг ашиглаж байгаа гурван компанийн Хятадын “Шинхуа энержи”  компанитай 20 жилийн хугацаанд худалдан авах бүтээгдэхүүний  тоо хэмжээг тохирсон. Энэ нь үнэнд хамраалгүй. Үнээ зах зээлийн  ханшаар тухайн үед нь шийдээд явна. Иймэрхүү гэрээнүүд нэмэгдэх тусам Тавантолгойн үнэ цэнэ нэмэгдэнэ.

:

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард түмэн:
нээх сүрхий ард түмэн бидэнд хувьцаа энэ тэр тараана гээд л... гэтэл одоо юу вэ. өрөнд орж өмхий хужаа нарт идэгдэх ч гэж дээ.
2013-11-06
qwertyui:
лицензний наймаачин хятад нөхд v vдийн гар хөл болсон, хөшөөтийг хууль бусаар авсан “монэко” компаний захирлаар ажиллаж байсан, одоо төв аймгийн баянжаргалан сумын нутагт орших хөмөөлт, баянжаргалангийн шатдаг занарын- 4.5 тэрбум тонны, х vрэн н v vрсний 2.0 тэрбум тонны нөөцтэй ордуудын лицензийг хууль бусаар эзэмшиж байгаа “коммонмакс” компаний захирал өвөр монгол нацагдорж гэгч этгээдийг шалгах хэрэгтэй. оргон зайлдаг авьяастай гар даа
2013-11-06
zochin:
nuurs garlaa bol dollariin hansh navs unalaa vesen ug
2013-11-06
mongol:
doloon buudal kkk
2013-11-06