Алтын худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ зэргийг хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ