Швейцарь, Оросын эрдэмтэд Ганжуурын судалгаан дээр хоёр дахь жилдээ ажиллаж байна
Швейцарь Оросын эрдэмтдийн хамтарсан баг хоёр дахь жилдээ Монголын Ганжуурыг судлах төсөл дээр ажиллаж байна. Төслийг Германы Gerda Henkel Foundation сан санхүүжүүлж байгаа аж. Тус сан Төв Ази, Монголын түүхийг судлах тусгай төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ.
6
Оросын багт Санкт-Петербургийн их сургуулийн монгол судлалын мэргэжилтнүүд, Буриадын их сургуулийн Монгол судлалын сургууль, Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын будда, төвд судлал, Швейцарийн талаас Бернийн их сургуулийн шашин судлалын институт ажиллаж байна.
5
Энэ нь дэлхийд маш ховор нэгжээр тоологдох судрыг харьцуулах шинжлэх ухааны ажилд хамтран ажиллаж байгаа туршлага юм. Энэхүү төслийн тухай Буриадын талын зохицуулагч, Монгол судлалын гар бичмэл, хуучин монгол бичгийн ном бусад зүйлсийг хадгалагч, буддист, төвдөч Николай Цыремпилов “ARD” ярилцлага өгчээ.
6
-Николай, Ганжуур гэж юу вэ?
-Монгол хэлээр бол “Үг орчуулах” гэсэн утгатай. Будда Шагжмуны айлтгалын тухай. Түвдээр Кагью буюу буддын сургаалийн хуулбар хувилбар гэж ойлгож болно. Буддын сургаалиудыг XIV зуунд Төвдөд нэгтгэсэн байдаг. Энэ ботид төвд орчуулгатай мянган сургааль байдаг бөгөөд Төвдийн редакторуудын хэлж байгаагаар бурхны сургаальд хамгийн их дөхөж очсон. Энэхүү сургааль 100 гаруй ботиос бүтдэг.
Кагьюрыг доорх байдлаар ангилан хуваадаг. Үүнд: Тантра, Пражняпарамит, Сутра, Ратнакута, Аватамсака. Винай.
6
-Монгол Ганжуур хэзээ бий болсон юм бэ. Хэдэн настай вэ?
- XVI зууны сүүлчээр Монголд буддын шашин дэлгэрсэн. Энэ бол Төвдөөс Монголд дэлгэрсэн буддын шашны хоёр дахь давалгаа байсан юм. Эхнийх нь Юань гүрний үед дэлгэрсэн ч хаад, ноёдын хүрээнээс хэтрээгүй. Гэвч XIII-XIV зуунд буддын хэд хэдэн сургаалийг монгол хэл дээр хөрвүүлж энэ шашин дэлгэрэхэд нэлээн түлхэц болсон.
Өөр хоорондоо тэмцэлдэж байсан монголчуудыг нэгтгэх нэгэн хүчин зүйлийг олох шаардлагатай байв. Буддын соёлыг орчуулахад Түмэдийн Алтан хаан их хувь нэмэр оруулсан юм.
6
Монгол хэлээс гадна түвд мөн санскрит хэл мэддэг орчуулагч нар Ганжуурыг 1602-1607 онд хөрвүүлжээ. Энэ орчуулга өнөөг хүртэл хадгалагдан үлдээгүй ч Монголын сүүлчийн хаан Лигдэнгийн үед байсан өөр нэгэн хэвлэл хадгалагдан үлджээ.
6
Лигдэн хааны үед байсан Ганжуур 1628-1629 онд дууссан бөгөөд юанийн үеийн хуучин орчуулгыг хадгалсан байдаг.Канси хаан 1718-1720 онд судрыг монгол бичгээр хэд хэдэн хувь барлан хуулбарлаж хэвлэлийн аргаар үлдээгээгүй байна. Эрдэмтдэд энэхүү хэвлэл танигдсан байдаг юм. 1970-аад онд Энэтхэгт хэвлэлийн аргаар олшруулан дэлхийн олон номын санд түгсэн билээ.
6
-Тэгэхээр асуулт гарч ирж байна. Ганжуурын энэхүү хэвлэлүүд хэрхэн холбогддог вэ. Нэг нь нөгөөгөөсөө хэр ялгаатай вэ?
-Энэ асуултад хариу олох нь бидний төслийн зорилго оршиж байгаа юм. Төслийн оролцогчдод Ганжуур дээр хэрхэн ажилласан талаархи ойлголт хэрэгтэй байна. Ядаж л Төвдийн Кагьюрийн монгол хувилбарын Ганжуурын төгсгөлд байдаг жаахан ч болов текстийг сэргээх хэрэгтэй. Энэ хэсгийг грекчүүд колофон (сүүлчийн мөрүүд) гэж нэрлэдэг. Үүнд зохиолч, орчуулагч, хянан тохиолдуулагч, санаачлагч, ивээн тэтгэгч зэрэг мэдээллүүд багтдаг. Түүхчдэд энэхүү хэсэг монгол хэл дээрх ажлын тухай төсөөлөл болон Монголын улстөрийн түүх, соёлын үнэлж барамгүй эх сурвалж болох юм.
4
-Колофоны тухай дэлгэрэнгүй ярина уу. Ямар мэдээлэл агуулсан байгаа бол.?
-Ганжуурын төгсгөл үг объем, мэдээллийн хувьд ялгаатай байдаг. Эхнийх нь хоёр дахиасаа өөр. Төгсгөлийн үг нь ихэнхдээ хэдхэн үгээс бүтсэн. Тухайлбал, “Санскритаас төвд руу орчуулсан агуу их Амогхапад, хүчирхэг Марпын эрдэмтэн. Монгол хэл рүү орчуулсан Тойн Цорж” гэхчлэн.
6
Төгсгөлийн үг хэд хэдэн хуудас текст байх нь бий. Энэхүү текстийн ихэнх нь будда бодьсадва, түүхэн хүнийг магтан дуулсан байдаг. Монголын түүхэн хүмүүсийн нэр түүхчдийн сонирхлыг ихээхэн татдаг. Нэрийг өөрөөр солих “улстөрийн зорилго” агуулсан орчуулагч нар ч байсан. Энэ нь Монголын янз бүрийн хааны нэрэнд ихээхэн хамаардаг. Хожмын цензүүрт өртөөгүй гар бичмэлд үнэ цэн нь оршдог юм. Энэхүү олон нэрнээс өнөөдрийг хүртэл Монголын түүхэнд үлдсэнийг олж харж болно. Монголын түүхийг судалдаг эрдэмтдэд нэрийн бааз бий болгож өгөх нь судрыг судлах гол зорилгын нэг.
6
-Төсөлд хэн оролцож байгаа вэ?
-Янз бүрийн шинжлэх ухаан, боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа. Тэдний хоёр нь Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн Монгол судлал, гар бичмэлийн төвийн ажилтан.
Ганжуурын хосгүй хувилбарын нэг нь Санкт-Петербургийн Дорнын факультетийн номын санд 100 гаруй жил хадгалагдаж байна. 1893 онд Оросын нэрт монгол судлаач А.М.Позднеев Монголд томилолтоор ажиллаж байхдаа Ганжуурын гар бичмэлийг олж эзэнд нь багагүй мөнгөн шагнал өгснөөр Оросод ирсэн түүхтэй. Петербургийн Ганжуур 113 боть.
6
-Улаан-Үдэд мөн Монгол Ганжуурын ховор хувилбар байдаг.Энэ тухай ярина уу?
-Хэрвээ Петербургийн Ганжуурын хувилбарыг нэлээд судлагдсан гэж үзвэл Улаан-Үдийнх харьцангуй бага “нэр хүндтэй”. Энэ судар Оросод Петербургийнхээс хожуу ирсэн гэж үздэг.
Ганжуур хэрхэн Буриадад бий болсон талаар тодорхой зүйл байхгүй. Зарим эх сурвалжийн хэлснээр Буриадын казахууд 1900 онд Хятадын Ихэтуанейд гарсан бослогод оролцохдоо нууцаар авч гарсан гэдэг. Ямар ч байсан Буриадын нэгэн дацанд Ганжуур судрыг 30 гаруй жил хадгалж байсан. Дараа нь Буриад-Монголын соёлын их сургуулийн (Одоогийн монгол, түвд, буддист судлалын институт) судалгаанд шилжүүлсэн. Улаан-Үдийн хувилбар нь бүрэн бүтэн биш. 113 ботиос дөрөв нь байхгүй. Петербургийнхээс ялгаатай нь зурагтай, цэвэрхэн бичигдсэн.
6
-Энэ Ганжуурын цорын ганц бичмэл хувилбар уу?
-Энэ хоёроос гадна Монголын Ганжуурын бичмэл гурван боть анхны хувилбараараа байдаг. Гэвч бүгд бүрэн биш. Монголын Төв номын санд ердөө л 70 боть бий. Өөр хоёр боть нь Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод байдаг. Ботийн зарим хэсгийг Европын номын санд, тухайлбал, Копенгагенд олж харж болно.
6
-Төслийн багийн утга учир юу вэ?
-Нэг зорилгоор нэгтгэгдсэн баг Монгол, Улаан-Үд, Петербургийн Ганжуурыг харьцуулах. Төслийн эхний шатанд Ганжуурын хуулбарыг дэлгэрэнгүй тайлах, компьютерт колофонийн бичвэрийг оруулах. Электрон хэлбэрт оруулсан текстийг бусад оролцогчид хянах боломжтой болно. Хоёрдугаар шатанд, гар бичмэлийг хэвлэмэлтэй харьцуулах.
6
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ