Унгарын Батлан хамгаалахын сайдтай уулзана

img

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Батлан хамгаалахын сайд, доктор Чаба Хенде албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 6-8-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа аж. Айлчлалын хүрээнд өнөөдөр БНУУ-ын Батлан хамгаалахын сайд доктор Чаба Хенде тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Мөн энэ үеэр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцох аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ