
Хятадын Тэнгисийн цэргийн түүхэнд хоёр дахь удаагаа эрдэм-шинжилгээ судалгаа болон туршилт хийхээр анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц далайд гарлаа гэж Хятадын батлан хамгаалах яамнаас өчигдөр уламжилжээ.
2011 оны наймдугаар сард тус онгоцыг анх тэнгист гарсны дараа усан онгоцон дээр төлөвлөгөөт болон хяналтын ажлууд хийжээ. Нисэх онгоц тээгч хөлгийн 1980 онд барьж эхлээд дуусгаагүй зөвлөлтийн хүнд “Варяг” хэрэх онгоцны шинэчилсэн загвар юм. ЗСБНХУ-ыг бутарсны дараа энэ хөлөг онгоц зэвэнд эдэгдэн Украины онгоц засварын заводод байжээ. Дараа нь зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаатай хятадын нэгэн компани онгоцыг авчээ.
Эхний үед компаний эзэд Макаод хөвөгч казино хийх гэж байжээ. Хятадын түшмэлүүдийн ярьж байгаагаар тээгч онгоцыг эрдэм-шинжилгээ, судалгаанд болон сургалтын зорилгоор ашиглах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ