Д.Эрдэнэбат: Үндэсний радио, телевиз яагаад нүсэр бүтэцтэй байдаг юм бэ
МҮОНРТ төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн цор ганц байгууллага. Ирэх оны төсвийн хууль хэлэлцэж байх энэ үед тус байгууллагаас төсвөө хоёр тэрбумаар нэмэгдүүлэх санал оруулж ирсэн байна. Техник технологийн шинэчлэл хийгдэхээр болсонтой холбоотой гэнэ.
Төсвөө хэмнэх асуудал яригдаж байхад дээрх мөнгийг нэмэх санал оруулсан нь гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үндэсний радио, телевиз бол нүсэр аппараттай. Арилжааны телевизүүд цомхон бүтэц, шинэ технологиор үйл ажиллагаагаа шуурхай явуулж болоод байна. Гэтэл үндэсний радио, телевиз яагаад ийм нүсэр бүтэцтэй байдаг юм бэ. Техник технологио, бүтцийг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй болов уу. Тиймээс энэ саналыг дэмжигдэхгүй байх гэж бодож байна” хэмээсэн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ