Ирэх жил дахин бонд гаргаж магадгүй

img

Ирэх онд засгийн газар 2,1 ам.долларын бонд дахин гаргахаар төлөвлөөд байна. Өмнө гаргасан 1,5 сая ам.долларын Чингис бондын мөнгөөр автозам, дэд бүтэц, эрчим хүч, техник шинэчлэл, барилгын материал, орон сууц  зэрэг 204 төсөл хэрэгжүүлэхээр болж, одоогоор  930 тэрбумыг нь зарцуулаад байгаа.

Хэрэв ирэх жил дахин бонд гаргавал манай гадаад өр ДНБ-ний 50 хувьтай тэнцэх тооцоо гарч байгаа. Дэлхийн зах зээлд дахин бонд гаргахгүй бол гадаад өр ДНБ-ний 40 хувьтай тэнцэх гэнэ. Энэ байдалд сөрөг хүчний зүгээс эсрэг байр сууртай байна. Зөвхөн бондын өр одоогоор 110 гаруй тэрбум төгрөгөөр тооцогдож байхад дахин бонд гаргах нь гадаад өрийг улам нэмэгдүүлнэ гэсэн санааг сөрөг хүчнээс илэрхийлээд байгаа.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hayanaa:
ц.зол чи мал уу? 2,1 сая биш тэрбум ш дээ, 1,5 сая биш тэрбум ш дээ. тоо мэддэггүй тэнэг? ичиг, ичиг
2013-11-07