Мадрид хот хогондоо дарагджээ

img

Испани улсын нийслэл Мадрид хотын, хот тохижилтын зургаан мянган ажилчин өнгөрсөн долоо хоногоос эхлэн цалингийн хэмжээгээ 40 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарласан юм. Ажил хаялт долоо хоногийн турш үргэлжилж байгаа учир Мадрид хотын гудамж талбай хогоор дүүрч, эмх замбараагүй байдал үүсээд байгаа аж.

Хот тохижолтын ажилчдын дарга Миранда Хуртс “Та нар бидний ажлыг огт үнэлдэггүй. Бидэнгүйгээр долоо хоноход л Мадрид хотын өнгө хэрхэн гундаж байгааг харж байна уу. Нуулгүй хэлэхэд, бид өдөрт иймэрхүү хэмжээний хогийг цэвэрлэж, хамгийн эрт ажилдаа явж, хамгийн орой гэртээ очиж амардаг. Тиймээс бидний цалинг 40 хувиар нэмэхээс нааш, ямар нэгэн байдлаар хотын ажилд орохгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл, дэлхийн хамгийн бохир хот болоход ойрхон байна” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

x x x x:
daunii sindromtoi hot ym chini hogoo hayj medehguiee.
2013-11-07