Төрийн аудитын хуулийг батлав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Төрийн аудитын тухай, Шүүх байгуулах тухай хуулийн , “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай”  УИХ-ын тогтоолын төслийн эцсийн  хэлэлцүүлгийг хийлээ.  Ингээд хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэний дараагаар санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувийн саналаар тус тус  дэмжигдэж батлагдав.

Одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай”  хуулийн  анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хийж байгаа юм.  Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай саналыг гишүүн С.Баярцогт гаргасан байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ