Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй танилцана
Өнөөдөр 12:00 цагт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Хараагүй хүмүүсийн нөхөн сэргээх сургалтын төвүүдээр орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцана.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо нь хараагүй иргэдэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Хараагүй иргэдэд тохиромжтой ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажилладаг ба энэ нь массаж, бариа заслын ажлын байр юм. Мөн Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төвийн алжаал тайлах Япон бариа заслын сургалтад суралцаж төгссөн иргэд тус холбооны дэргэдэх “Best massage”–ийн төвүүдэд болон хувиараа бие даан ажиллах боломжтой болдог байна.
Хараагүй иргэд монгол гэр, ажлын хувцас, бээлий, шүүр, болон цаасан, даавуун тор, уут, дугтуй зэрэг сав баглаа боодол үйлдвэрлэдэг аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ