Франц сэтгүүлчдийг хороожээ

img

Мали улсын Кидалт барьцаалагдаад байсан Францын хоёр сэтгүүлчийг “Аль-Кайда”-гийнхан өшөө авах зорилгоор хөнөөсөн гэдгээ өөрийн вэб хуудсаар мэдээллээ. Мэдэгдэлдээ, Франц, Африкийн цэргүүд Малид явуулсан цэргийн ажиллагааны хариуг барьж байна гэж бичсэн гэж “Сахара Медиа” дамжуулжээ. Лалын шашны зэвсэгт бүлэглэлүүд Малийн төрийн эрхийг булаахаар бослого үймээн дэгдээж эхэлсэнтэй холбоотойгоор Франц болон Африкийн орнууд өнгөрсөн нэгдүгээр сард цэрэг оруулж Малийн Засгийн газрын талд ажиллагаа явуулсан байна. Үүнийг “Аль-Кайда”-гийн Малийн ард түмний эсрэг гэмт хэрэг гэж “Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон түүний ард түмэн энэ хядлагынхаа төлөөсийг төлөх ёстой. Төлүүлэх ч болно” гэжээ. Амиа алдсан сэтгүүлчид болох 57 настай Гислэйн Дюпон, 58 настай Слауди Верлон нар нь “Radio France International”-ийн сурвалжлагчид байсан байна. Тэднийг өнгөрсөн бямба гаригт Кидал хотын даргаас ярилцлага авах гэж байхад нь барьцаалаад байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chimgee:
setguul zuid hotsorson medeelel tavij bolno gesen zuil bdag yum u? huuchin ch gesen shine medeelel bn da
2013-11-08
unshigch:
ene delgertsetseg gedeg nohriig ajiglaad l baigaarai. boon aldaa. boon hocrogdol. bushuu tuulai borvindoo *tai gedeg ug baidag daa6
2013-11-07
zailuul:
hezeenii medee bicheed baigaan. naaduuliig chin ali ert alaad sharil ni nutagtaa ireed orshuulagdaad suns ni barag ergej turj baihad. yamar ch udaan yum be dee
2013-11-07