Ууц өвчүүний үнэ 260 мянгад хүрлээ

Хүчит шонхор зах дээр хонины ууц, өвчүүний үнэ худалдан авагч нарт дийлдэхээ болиод байна. Ууц 250 мянга, өвчүү доод тал нь 120 мянгад хүрчээ. Хамгийн жижиг 40 кг өвчүүг 152 мянган төгрөгөөр авах болчихоод байгаа юм. Харин шүдлэн,хязаалан, соёолон гээд нас гүйцээгүй хонины ууц 160 -200 мянган төгрөгөнд хэлбэлзэж байна. Харин бүдүүн эр хонины ууц 200-260 мянган төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн жил хэтэвчиндээ 120 мянган төгрөгтэй явж байгаа хүн санаандаа нийцсэн бүдүүн эр хонины ууц аав,ээждээ, ахмад буурайдаа авч өгч байсан. Гэтэл энэ жил ууц өвчүүний үнэ 30-40 хувиар нэмэгдээд байна. Бууз, баншаа хйихийн тулд жижиглэнгийн үнээр мах авах хэрэг гардаг. Гэтэл өнөөдрийн байдлаар хонины цул мах 1 кг 4300-4100, ямаа 3500, үхэр 3600, адууны мах цул нь 3200, ястай мах 2300-2400 төгрөгөнд хэлбэлзэж байна. Харин тэмээний мах цул нь 3400 төгрөг, ястай мах 2300-2400 төгрөгөөр зарагдаж байна. Махны үнэ тэнгэрт хадаж байгаад иргэд бухимдалтай байсан юм. Төр засгийн бодлого дутагдаж байгаагаас болж өнөөдөр иргэд нь мах идэж чадахгүй, нийслэлийнхэн цагаан сараар ууц өвчүү ширээн дээрээ тавихын тулд жил дамнасан өртэй амьдрах нь гэсэн бухимдалтай байсан юм. Алтан тариан 5 кг аар савлагдсан гурил 4500 төгрөг. Харин 10 килограммаар савлагдсан дээд гурил 9000, 1-р гурил 7 000 төгрөг. Иргэдийн ул боов хийхэд хамгийн тохиромжтой байдаг гэж ярих оросын цесна гурил 25 кг нь 23 мянган төгрөгөөр зарагдаж байгаа юм.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ