Ахмадын орон сууцны барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх асуудлыг хэлэлцэнэ

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох  зэрэг  асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөв өөрчлөлт оруулах асуудлыг батлах тухай хэлэлцэх юм байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ