Д.Арвин: МАН-ынхан намайг “боловсролгүй авгай” гэж доромжилдог байсан
Их, дээд сургуулиудад тэтгэлэг олгох шалгуур гишүүдийн сонирхлын зөрчлийг дэгдээв. Энэ парламентад МАН-аар “овоглон” сонгуульд өрсөлдөөд гишүүнээр сонгогдсоныхоо дараа АН-д элссэн, гишүүн Д.Арвин сүүлийн үед чимээгүйхэн явах болсон билээ. Тэрбээр дээрх асуудлыг хэлэлцэхэд чимээгүй суусангүй “2000 онд их, дээд сургуулийн асуудлыг хөндөхөд би ганцаараа эсэргүүцэн, МАН-ынхнаар “боловсролгүй авгай” гэж чичилж, доромжлуулж байсан. Их, дээд сургуулиуд төгсөгчдөө чанартай бэлтгэхгүй байгаа нь үнэн. Энэ асуудлыг хэлэлцэх үед хувьдаа их, дээд сургуультай гишүүд нь хуралдааны танхимаас сэлбэлзээд гараад явлаа. Одоо их, дээд сургуулийг цэгцлэх цаг болсон” хэмээн бухимдлаа тайлж, тайтгарав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ