Банкуудад 75 сая юань худалджээ
Монголбанк өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк энэ удаагийн арилжаагаар 75 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлэв. Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан амвдолларын ханш 1706.16 төгрөг, юань 279.97 төгрөг байна.
11 дүгээр сарын 7-ны өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 80 сая ам.доллар нийлүүлэв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ