Н.Алтанхуяг: А.Гансүхэд арга хэмжээ авна

5
-Өрийн хувьд Монголчууд “өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гээд санаа зовоод байдаг талтай. Гэхдээ зээлийг өр гэж үзэж болохгүй.Мөнгө зээлчихээд хугацаандаа төлж чадахгүй бол өр болж байгаа юм.
5
Зээлийг бол өгч, авалцаж л байдаг. ДНБ-ний 50 хувьтай тэнцэх зээлтэй байхад хүндрэлгүй болов уу. Зарим улс гадаадаас зээл авчихаад халамж руу өгчихдөг. Үүнийг би ойлгодоггүй. Харин манайх гаднаас авдаг зээлээ бүтээн байгуулалтдаа зарцуулж байгаа юм.
5
-Валютын ханшийг хөөрөгдсөн хүмүүсийг зарлана гэж байсан. Хэзээ зарлах вэ?
-Валютын ханшийг хөөрөгдсөн хүмүүс, компанийг зарлана. Арай болоогүй байна.
5
-Зам тээврийн сайд А.Гансүх төсвөө нэмэгдүүлэх саналыг Засгийн газраар дамжуулахгүйгээр саналаа Төсвийн байнгын хороонд оруулсан байсан. Үүнд ямар тайлбар хийх бол?
-Зам тээврийн сайд Л.Гансүхэд Засгийн газар арга хэмжээ авна. Монгол Улс сайдын төсөв баталдаггүй. Монгол Улсын Засгийн газрын төсвийг баталдаг. Засгийн газар дээр яриад төсөв өгсөн байхад хажуугаар нь сайд нь өөр төсөв өгч болохгүй.Хуулиа хараарай гэж хэлсэн.
6
-Төмөр зам тавих асуудал дээр ямар цариг тавихаар тохирсон бол?
-Экспортод шууд гардаг төмөр зам өргөн байх уу, нарийн байх уу гэдгийг Засгийн газар УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ. Одоо бид Гашуун сухайт руу далангаа барьж байгаа. Өргөн, нарийныг нь шийдээгүй байна. Бид Эдийн засгийн агуулгаа тооцвол нэг талаасаа нарийн байх нь зөв гээд байгаа юм. Ачиж буулгахад зардал их гарч байгаа юм. Дэд бүтцийн асуудлаар Монгол Улс, Хятад улс хоёрын хооронд ажлын хэсэг гараад ажиллана.
6
-Цалин тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн. Үүнээс илүүгээр нэмэх боломж бий юу?
-Би сая МАН-ын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзлаа. Өөрийн чинь асуугаад байгаа асуултад тайлбар авсан. МАН-ынхан цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхийг шаардана гэж байна.
Тэд шаардана л биз дээ. Бид 200 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр нэмэхэд зориулсан. Үүнээс гарах эцсийн зорилго нь хөөрөгдөж үнийг нь өсгөх юм уу, долоон буудлын Должин эмээгийн мөнгийг нэмэгдүүлэх юм уу. Бид бодит орлого гэж ярьдаг. Улаанбаатар хотын 180 мянган айлд нэг жил 600 мянган төгрөг нүүрсний үнийг нь хэмнэж байгаа. 50 төгрөгөөр бензинийг хямдруулаад машинтай хүн жилдээ 200 мянган төгрөг хэмнэж байна. 16 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан байсныг бид найман хувийн хүүтэй болгоод, жилдээ дөрвөн сая төгрөг нэг айлд үлдэж байгаа. Энэ бол тухайн айлын бодит орлого.
6
-Алдаа гаргасан эмч нарт хариуцлагыг хэрхэн тохох вэ? гэсэн сэтгүүчийн асуултад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн ажилчдад эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн зөвшөөрөл өгдөг. Эрүүл мэндийн хариуцлагын даатгалын хуулиар энэ асуудлыг зохицуулна. Одоо энэ хуулийн төсөл дээр яамдаас санал аваад явж байна” гэлээ.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ