Ундны усанд хийсэн шинжилгээний хариу удахгүй гарна
Сүүлийн үед ундны ус мал, амьтны төдийгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярих болсон. Харин албаны хүмүүс энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ. Энэ талаар МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүнбазараас тодруулахад “Өнгөрсөн онд мэргэжлийн хяналтын хэсэгчилсэн шалгалтаар 50 сум суурин газрын ундны ус хатуулга өндөртэй гарсан. Энэ нь хүний эрүүл мэнд, өөрөөр хэлбэл зүрх судас, ходоодонд сөргөөр нөлөөлдөг. Ингээд энэ онд мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсын бүх төв суурин газруудын ундны усанд шинжилгээ хийж байгаа. Удахгүй шинжилгээний хариу гарах юм. Энэ дагуу арга хэмжээ авна” гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ