Э.Сумьяа ОУХМ цолтой боллоо
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн таван тамирчин өнөөдөр цол зэргийн үнэмлэхээ гардан авлаа.
Өнгөрөгч улиралд хуралдсан цол зэргийн болзлын хуралдаанаар энэ тухай хэлэлцсэн юм. Тиймээс өнөөдөр болзол хангасан тамирчдад үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өгч байгаа юм байна. Д.Хүдэрбулга, Э.Сумьяа нарт Олон улсын хэмжээний мастер, Б.Шоовдор, Ю.Ганхайч, Э.Гантуяа гурав албан ёсоор Монгол улсын спортын мастер цолтон боллоо.
Мөн шүүгч Ц.Пүрэвдорж, Л.Ганзориг нар улсын шүүгч цол тэмдэг гардан авчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ