Оюутолгойн хувьцаа өсөх хандлагатай байна
Торонтогийн бирж дээр арилжаалагддаг Оюутолгойн хувьцаа огцом өсч магадгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар тус компанитай ижил төстэй компаниудын ханш өсч магадгүй байгаагийн дээр зэсийн ханш ирэх онд тогтвортой, өндөр байх төлөвтэй байгаа аж. Мөн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг ирэх сарын 12-нд эцэслэх шийдэхтэй холбоотой юм байна.
Хэрвээ далд уурхайн асуудал эерэгээр шийдэгдвэл ханш богино хугацаанд 5.7, дунд хугацаанд 6.5, урт хугацаандаа 11-12 кан.доллар хүрэх боломжтойг шинжээчид хэлж байв. Энэ сарын 6-ны байдлаар Оюутолгойн хувьцаа 5.09 кан.долларт хүрчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ