“Авто зам”ХК-ийн хувьцаа 14.99 хувиар өсөв
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 20 ХК-ийн 43433 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийтдээ 51 хэлцэл хийгдэж, 22 сая 883 мянга 212 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс 14616.74 нэгж болж, өмнөх өдрөөсөө 282.04 нэгжээр буюу 1.89 хувиар буурчээ. Перэв гарагийн арилжаагаар таван компанийн хувьцааны ханш өссөн бол мөн таван компанийх буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд, “Авто зам” 14.99 хувь, “Еврофё Азиа” 14.71 хувь, “Монголиа деволопмент” 11.43 хувиар тус тус өссөн аж. Харин “Баялаг Налайх” 14.97 хувь, “Монголын цахилгаан холбоо” 14.84, “УБ-БҮК” 6.25 хувиар буурчээ.
Б.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ