Ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

img

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зарим газар болон говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай,Хангай,  Хөвсгөлийн  уулархаг  нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын  тал нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ