Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”, Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын харуиг тус тус сонсох юм.

Мөн Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийвэл үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хятү-ний төвийн даргаар ажиллаж байсан их эмч юндэн гуайг буцаагаад энэ ажилд нь томилочих. энэ хүн чинь монголд гарч байсан олон тооны хордлогын үед мэдлэгтэй, чадварлаг ажиллаж олон хүний амийг аварсан гавьяатай хүн шүү дээ. хордлогын төвийг анх санаачлан байгуулсан хүн шүү дээ. энэ хүнийг томилоод бас гавьяат эмч цолыг өгчихөд огт буруудахгүй дээ. тэгэхгүй бол одоогийн хордлогын төв нэг л биш ээ.
2013-11-08