Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хурал болно
“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх дөрвөн мөрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй биз ээ.
“Миний нутаг” хэмээх энэхүү алдарт шүлгийг тэртээ 1949 онд бичсэн зохиолч Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 14.00 цагт Монголын хүүхдийн ордонд болох гэж байна.
Дээрх дөрвөн мөрт хилийн застав, цэргийн ангиудын алдрын танхим, сургууль соёлын байгууллагын самбар ханан дээр бичигдсэнээс гадна түүний өсөж өндийсөн Хэнтий аймгийн Батширээт суманд хөшөө болон сүндэрлэсэн юм. Тэрбээр зөвхөн энэ шүлэг бус “Хилчин”, “Өлгий дээр чинь”, “Талын манхан”, “Миний нутаг” зэрэг шүлэг найраглал, “Баянцагаан” шүлэглэсэн роман туурвиж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ