Олимпийн бамбар сансарт хөөрлөө
“Сочи”-гийн олимпийн бамбарыг Казахстаны Байконураас өчигдөр “Союз” хөлгөөр сансарт хөөргөсөн талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Уг үйл явдлыг ирэх онд ОХУ-д болох өвлийн олимпийн наадмын сурталчилгааны нэг хэсэг бөгөөд хүчирхэг, орчин үеийн улс гэдгээ дэлхий нийтэд харуулж буй нэг хэлбэр гэжээ. ОХУ-ын Михаил Тюрин, АНУ-ын Рик Мастраччио, Японы Коичи Ваката нарын сансрын нисэгчид бамбарыг олон улсын сансрын станцад хүргэхээр нисчээ. Сансрын нисэгчдийн аялал зургаан цагийн турш үргэлжлэх юм.
Ирэх 9-ны өдөр ОХУ-ын хоёр сансрын нисэгч болох Олег Котов, Сергей Рязанский нар олимпийн бамбарыг барьж задгай сансарт гарахаар болжээ. Энэхүү торгон агшинг дэлхий нийтэд шууд дамжуулах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ