Хятад хөрөнгийн зах зээлээ аажмаар нээж байна

Хятад улс Английн хөрөнгө оруулагчдад 80 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх квот өгсөн байна. Английн Сангийн сайд Хятад улсад айлчлал хийх үеэр юань, фунт стерлингийг шууд арилжаалах гэрээ хийгдэж, Хятадын хөрөнгө оруулалтын банкууд Англид салбараа нээх боломжтой болсон байна. Английн фунт ийнхүү Америкийн доллар, Японы иен, Австралийн долларын дараа ОУ-ын зах зээл дээр юаньтай шууд арилжаалагдах 4 дахь валют болж байгаа юм.
2011 оноос явуулж эхэлсэн юанийг дэлхийн валют болгох хөтөлбөр үргэлжилж Хонконг, Тайваниас гадна Нэгдсэн вант улс, Сингапурт юаниар нэрлэсэн үнэт цаас авах боломжтой болж байгаа юм байна.
Хятадын юанийн ханшийг 2005 онд албан ёсоор ам.доллараас салгаж, чөлөөтэй тавьснаас хойш ам.долларын эсрэг 36 хувь, фунт стерлингийн эсрэг 47 хувь чангарсан байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ