Хотын дарга буруугаа хүлээв

img

Торонто хотын дарга Роб Форд жилийн өмнө хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт гуйжээ. Тэрбээр “Миний буруу их байгаа, энэ бүх сенсаци намайг улам сайн ажиллахад туслах болно. Би ухамсартай хүн учир дахин алдаагаа давтахгүй байх учиртай. Миний төлөө саналаа өгч, хотын даргаа гэж хүндэлдэг сонгогчдоосоо ганцхан удаа боломж олгож, ажлаас минь бүү халаач гэж гуйя. Хамгийн гол нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхийнхээ хугацаандаа намайг огцруулвал зүй бус явдал болно” гэж Форд тайлбарлажээ.

Түүний хар тамхи татсан хэргийг нотлох бичлэг өнгөрсөн тавдугаар сард олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж ил болж байсан юм. Харин тэрбээр энэхүү бичлэгийг хуурамч гэж мэдэгдэн албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй байсан юм. Харин цагдаагийн явуулсан шалгалтаар “The star.com” сайтад тавигдсан бичлэг үнэн болох нь батлагдсанаар хотын дарга хэргээ хүлээсэн хэмээн “CNN” агентлаг мэдээллээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ