Туул тосгоноос Нисэх хүртэл 400 төгрөгөөр зорчино

img

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын чиглэл болох Туул тосгоноос Баруун 4 зам хүрдэг байсан чиглэлд өөрчлөлт оруулж Туул тосгон-Нисэхийн эцэс гэсэн богино эргэлтээр үйлчилгээнд явуулж эхлээд байгаа.

Хуучин энэ чиглэлийн автобус 68 км замыг хоёр цаг орчим туулдаг байсан бол богино эргэлт хийдэг болсноор 42 км газарт хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм. Туул тосгон-Нисэхийн чиглэлийн автобусанд 400 төгрөгөөр зорчино гэдгийг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зоригтойхон өөрчлөөч:
42км-ийг богино гэвэл улаанбаатар хотот урт чиглэл гэж байхгүй болох байх. хотын төвийн түгжрэлийг бууралхын тулд богино эргэлт гэдэг зүйлээ сайн тодорхой болго. урт эргэлт хийдэг 4-5 чиглэл байж болно. тэр нь буудлынхаа тоогоор төлбөр төлдөг байх хэрэгтэй. үлдсэн нь 5-15км орчимд эргэдэг богино эргэлт болох хэрэгтэй. 5-15км-т 200-600 төгрөгөөр зорчих ба урт эргэлтэнд гачууртаас орбит гэх мэт их хол явдаг байж болно гэхдээ төлбөр нь өндөр байх ёстой. ийм урт эргэлтэнд олон дахин дамжахаас төвөгшөөсөн илүү мөнгө төлсөн ч хамаагүй хүмүүс суух юм. харин хоёрын хооронд 60км-ыг 40 болгочихоод түгжрэл буурна энэ тэр гэж үлгэр бүү ярьцгаа.
2013-11-08