“Metals Mongolia-2013” чуулган эхэллээ

img

 

Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт  “Бэст Вэстэрн Примиер” зочид буудлын хурлын танхимд болж байна. Чуулга уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Одоогийн байдлаар чуулганы нэгдүгээр хэсэг буюу “Уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. "Metals Mongolia-2013" чуулга уулзалт үндсэн дөрвөн асуудлын талаар чуулах юм. Тухайлбал уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт, зэс, хар төмөрлөгийн салбарын талаар үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг өрнөж нийт 16 илтгэгч илтгэл тавих аж.

 

Хоёр жил тутамд болдог энэхүү чуулганд энэ удаад 300 орчим төлөөлөгчид салбарын асуудлын талаар хэлэлцэж чуулахаар бүртгүүлжээ.  Энэ удаагийн чуулганы нэг том онцлог нь УИХ-аар батлуулахаар боловсруулагдаж буй “Монгол Алт”, “Монгол Зэс”, “Монгол Төмөр” хөтөлбөрүүдийн концепцийг Уул уурхайн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн чуулганд оролцогчдод танилцуулж, анхны хэлэлцүүлэг хийж санал авах юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ