Сайд Л.Болд Серби улсад айлчилж байна

img

 

Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны сайд Иван Мркичийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын Бүгд Найрамдах Серби Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна.

Айлчлалын хүрээнд сайд Л.Болдыг Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд Ивица Дачич хүлээн авч уулзана. Мөн тэрбээр Сербийн Гадаад харилцааны сайд Иван Мркичтэй уулзан,  хэлэлцээ хийнэ. Гадаад харилцааны  сайдын албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын иргэдийг харилцан визнээс чөлөөлөх тухай” хэлэлцээр байгуулагдана. Айлчлалын хүрээнд Сайд Л.Болд, Монголын ЭСЯ, Сербийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулах Монгол-Сербийн Бизнес Форумд оролцож үг хэлэх аж.

Энэхүү айлчлал нь сүүлийн 21 жилийн хугацаанд зогсонги байсан хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах эхлэл болж буйгаараа онцлогтой юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ардчилалын арьс нөмөрсөн луйварчин:
зав гарвал ниснэ зугаална,завсар гарвал иднэ цөлмөнө.
2013-11-08
сайхан:
энэ нөхөр мөн ч сайхан тэнэх юмаа гэртээ ирж цамцаа солиод л эргээд нисчих юм хийсэн бүтээсэн юу байна ойрын жишээ гэвэл францад дээдсүүд чөлөөтэй тэнэх боломжтой боллоо ерөнхийлөгчөө дэлхий даяар онигоонд орууллаа
2013-11-08