Хогноос болж онц байдал зарлажээ
Вальпараисо хотын боомтод үүссэн олон тонн хогноос болж Чилийн Засгийн газар онц байдал зарлалаа. Учир нь хот тохижилт компанийн ажилчид ажил хаялт зарласны улмаас гудамжнуудад хог хаягдал дээд цэгтээ хүрсэн аж.
1
Тус улсын Эрүүл мэндийн сайд Хайме Маньялич “Асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмэлт хөрөнгө гаргаж, боомттой ойролцоох дүүргүүдийн сургуулиудыг түр хаахаар болсон” гэж мэдэгджээ. Засгийн газраас нь хур хогноос болж, онц байдал зарлаж, бүх нийтийн цэвэрлэгээг эхлүүлэхийг хүссэн ч иргэдийн дургүйцэлтэй тулсан байна.
1
Чили улсад сүүлийн саруудад янз бүрийн мэргэжлийн албан хаагчид ойр ойрхон эсэргүүцэл дэгдээж, цалингаа нэмэхийг шаардах болсон юм. Өнгөрсөн наймдугаар сарын дундуур л гэхэд дэлхийн томоохон зэсийн уурхай болох “Эскондида”-гийн 2000 гаруй ажилтан гудамжинд жагсчээ.
1
Чили улсаас гадна Испани улсын нийслэл Мадрид хотын ажилчид ажил хаялт зарласнаас болж тус хот хогондоо дарагдаад байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ