Урлагт хөрөнгө оруулагчид эрс өсчээ

img

Ойрхи Дорнодын хөгжиж байгаа орнуудын чинээлэг иргэд урлагт хөрөнгө оруулах нь ихэсчээ. Хөрөнгө оруулагчид юуны өмнө орчин үеийн урлагийг сонирхож байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Сүүлийн гурван жилд манай урд хөрш энэ салбарын  томоохон зах зээл болсон аж. АНУ 1964 оноос хойш өнөөг хүртэл орчин үеийн урлагийн гол зах зээл байсан бол энэ байрыг одоо Хятад Улс эзлэх боллоо.

6

“Artprice”-ын судалгаагаар Хятадад орчин үеийн урлагийн зах зээлийн 33, Америкт 30, Британид 19, Францад таван хувь ногдох болж.

6

Өнгөрсөн зууны сүүлийн хагасын орчин үеийн урлагийг  музей, галерейгээр явах, ном уншиж, каталог үзэх завгүй залуухан бизнесмэнүүд  хамааруулж болох талтай. Ази, Орос, Ойрхи Дорнодод  орчин үеийн урлагийн эд зүйлс, уран зураг худалдаж авах нь эдийн засаг, соёлын үнэт зүйлс болж байна. Үнэтэй  усан онгоцоор гангарах нь хэнийг ч гайхшруулахаа больсон өнөө цагт импрессионист зураг ханандаа өлгөхийг хичээх болж.

5

“Өдгөө урлагт хөрөнгө оруулагч цуглуулагч  болж, сонирхогчид хөрөнгө оруулагчид болсон” гэж Christie's дуудлага худалдааны захирал Мэттью Стивенсон ярьж байна. Түүний яриагаар маш сайн цуглуулгатай болохын тулд тухайн бүтээлийн жинхэнэ эсэхийг таньдаг болохоос гадна зураачийн амьдрал, түүх, зургийг зурах болсон шалтгаан зэргийг мэддэг болох шаардлагатай гэж Стивенсон хэлжээ.

6

“Алт худалдаж аваад сейфэндээ хадгалах уу, зураг худалдаж аваад сейфэндээ хийх үү” гэдэг асуулт тавих цаг болсон гэж “Private Banking”-ны захирал ярьж байна. Хөрөнгө оруулагчдад дуудлага худалдаагаар урлагийн бүтээл худалдан авах нэг хэрэг. Харин хэрхэн хадгалах, даатгал хийлгэх зэрэг дэд бүтцийн асуудал яригдахад өөр асуудал үүснэ.

7

Урлагт хөрөнгө оруулагч ямар орных гэдгээрээ ялгардаг байна.  Урлагийг жинхэнэ ёсоор үнэлдэг цөөн тооны хүмүүсээс гадна нийгэмд нэр хүндээ дээшлүүлэх, үнэ хүргэх зорилготой хэсэг бүлэг ч байдаг. Хятадын чинээлэг иргэдэд  барууны галерейгээс зураг худалдан авах, Луи Виттоны дэлгүүрээс цүнх авах хоёр адил бараг л адил. Тэдэнд одоохондоо хятадын урлагтаа хөрөнгө зарцуулах сонирхол давамгайлж байна. 2010-2011 оны Sotheby's,  Christie's-ийн дуудлага худалдааны бүтээлийн тал нь хятад автортой байжээ. Хятадууд өөрсдийн дуудлагатай худалдааны компанитай болж Нью-Йоркийн, Токиогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар зэхэж байна. Үнэндээ урлагийн бүтээл уран зураг бол уран наймаа, уран худалдаа болоод удаж байна. Магадгүй алтнаас ч хэд дахин илүү нугардаг ашгаараа ингэж нэрлэгдэх болжээ.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ